БНСУ-д суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг ирэх сарын 5 хүртэл авна
2021 оны 2 сарын 24
БНСУ-ын Хууль зүйн яамнаас КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцах хугацаа нь хойшлогдсон, тодорхойгүй байгаа гадаад иргэдийн их дээд сургуульд суралцах “D-2” ангиллын виз авах хүсэлтийг 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх түр журмыг гаргасан байна.
БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг дараах иргэд гаргах боломжтой. Үүнд:
- 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх хичээлийн жилд суралцахаар их дээд сургуульд элсэж, суралцах эрхээ авсан иргэд.
- 2020 оны хоёрдугаар улирлын хичээлээс чөлөө авч 2021 оны нэгдүгээр улиралд тухайн суралцаж байсан сургуульдаа эргэн суралцах хүсэлт гаргаж, суралцах эрхээ авсан иргэд тус тус хамаарна.
Дараах нөхцөлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд түр журмын хүрээнд виз олгохоос татгалзана. Үүнд:
- Оршин суух хугацаа сунгахаас татгалзсан тухай мэдэгдэх хуудас авсан эсхүл БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу хилээр гарах мэдэгдэл авсан.
- Одоо мөрдөгдөж буй журмын дагуу “D-2” ангиллын виз рүү “D-3”, “E-9”, “E-10”, “G-1” ангиллын визтэй иргэд ангилал өөрчлөх боломжгүй.
- Өмнө суралцах хугацаанд хичээлдээ бүрэн хамрагдаагүй зэрэг суралцах виз олгохоос татгалзах үндэслэл болох зөрчил гаргасан зэрэг болно.
Түр журамтай холбоотой нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны тусгай дугаар “1345” болон www.hikorea.go.kr цахим хуудаснаас авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623955
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс