Б.Баатархүү: Байцаалтын өрөө камертай байдаг

2021 оны 2 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч, АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үед цугларч, архидан согтуурсан, улмаар биеэ үнэлэлт хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй бичлэг цахим орчинд олон нийтэд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэл нээхээр прокурорт хандаад байгаа.

Энэ асуудалтай холбогдуулан тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч Д.Баттулга  өнөөдөр мэдээлэл хийх үеэр "Бид өнөөдөр ТЕГ-д гэмт хэргийн гомдол гаргалаа. Тухайн бичлэгт гарсан төрийн албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа болон эрх бүхий албан тушаалтнууд дагаж, тагнасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл үүссэн.  Мөн холбогдогчдыг 10 гаруй цаг байцаахдаа эрүү шүүлт тулгасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж, ЦЕГ-т гомдол гаргасан." гэсэн юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Байцаалтын өрөө камертай байдаг" гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623947
0 эможи

ард иргэд
2021-02-24 22:17
муусайн янхнуудад ямар эрх гэж байдагийн нийгэм бузарлаж явдаг жорлонгууд л биз дээ
keyboard_arrow_up