ИРГЭД: Ёс зүйн алдаа гаргасан шүүгчдийг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ Ерөнхийлөгчөөс шаардлаа
Нэр бүхий шүүгч нарыг огцруулах тухай асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч, АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үед цугларч, архидан согтуурсан, улмаар биеэ үнэлэлт хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй бичлэг цахим орчинд олон нийтэд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэл нээхээр прокурорт хандаад байгаа.
Тэгвэл энэхүү үйлдэл нь нэг удаагийнх биш бөгөөд олон удаагийн үйлдэлтэй учир нэр дурдагдсан шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөхийг "Дархан монгол ногоон нэгдэл" ТББ болон "Нэхүүл" хөдөлгөөнийхөн шаардаж, Монгол Улсын ерөнхийлөгчийг шаардаж хүсэлт хүргүүллээ.
Түүнчлэн энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт мөн хандана гэдгээ хэлж байна.
Их хурлын индэр дээр нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангана хэмээн тунхагласан эрхэм Ерөнхийлөгч үүнд хэр шударга хандахыг одоо харах л үлдлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|