СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд нас баржээ

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Монгол гэр шатаж, бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,  Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 239 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/-т 5 ханатай гэр 02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт 15:46 цагийн үед ирсэн байна.

Уг гал түймэрт малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
15
ouch an post
1
confuse an post
angry an post
1
623892
18 эможи

keyboard_arrow_up