Замын-Үүдийн Сум дундын прокурорын газраас ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулжээ

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүх, Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Сум дундын ерөнхий прокурор Д.Энхбаяр “Хяналтын ажлын явцад 2020 онд гарсан алдаа зөрчлийг таслан зогсоох, цаашид ажлын чанар үр дүнг дээшлүүлэх талаар”, Сум дундын ерөнхий шүүгч А.Цэрэнханд “Эрүүгийн хэргийг прокурорт буцааж байгаа шалтгаан нөхцөл, эрүүгийн болон зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд болон мөрдөгчдөөс анхаарах асуудал”, Мөрдөн байцаах хэсгийн дарга Г.Батцогт “Сум дундын цагдаагийн хэлтсээс авч хэрэгжүүлж буй зохион байгуулалтын арга хэмжээний талаар” тус тус мэдээлэл хийн, санал солилцсон байна.

Мөн хяналтын прокурор Б.Догмиддорж, хяналтын прокурор Л.Содбаяр нар зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр өнгөрсөн онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар тус тус танилцуулга хийжээ.

Цаашид дээрх хяналтын ажлуудын чанар, үр дүнг дээшлүүлж, сум орон нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623858
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up