НЭГ ХОНОГТ: Өчигдөр 183 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 125 дуудлага иржээ

2021 оны 2 сарын 22

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.21/ нийт 985 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 910 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг дөрөв, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 63, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 62, хүний биед халдсан 44, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 64 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 183 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623846
1 эможи

keyboard_arrow_up