“Амралтын газар ажиллана. Харин байгууллага, аж ахуйн нэгжийн нийтийн зугаалгыг хориглоно“
УОК-ын ээлжит хуралдаанаар энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг хэвийн ажиллуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг таницуулах үеэр Шадар сайд,Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Амралтын газрууд 23-наас ажиллах уу?
-Ц.Ганзориг: Амралтын газар ажиллана. Харин байгууллага, аж ахуйн нэгжийн нийтийн зугаалгыг хориглоно.
-Халдвар дахин олон тоогоор илэрвэл хөл хорио тогтоох уу?
С.Амарсайхан: Аль болох хэвийн ажиллах байдлаар зохион байгуулна. Цаашдаа, хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт тогтоогоод явна. Аж ахуйн нэгжүүдийг нээх нь аюул өнгөрлөө гэсэн үг биш. Тусгайлсан дүрэм журмын хүрээнд, дэглэмээ сахиж ажиллах ёстой.
-12 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байсан төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
С.Амарсайхан: Аав, ээж нарт тулгамдаж буй хүндрэл. Тиймээс төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг нээх хүртэл аав ээжийн хүсэлт, өөрсдийн дотоод зохион байгуулалтдаа үндэслэн цахимаар ажиллуулах үүрэг өгч байгаа.