Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Ланд 200“ авахаар тендер зарлажээ

2021 оны 2 сарын 19

Arslan.mn

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ албан хэрэгцээний зориулалтаар "Ланд 200" автомашиныг 210 сая төгрөгөөр авахаар авахаар тендер зарлажээ.

Уг тендерийн техникийн нөхцөл хэсэгт тусгайлан “Ланд 200“ GXR,VX, VXR  загваруу гэж заажээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т заасан “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.

Улс оронд Коронавиурсийн цар тахал дэгдсэн, улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн.

Гэтэл хэмнэлтийн горимд орж ажиллах Засгийн газрын шийдвэр болон холбогдох хуулийн заалтыг зөрчиж байгаа энэ мэт тендерийг анхааран арга хэмжээ авж даруй цуцлах зайлшгүй шаардлагатай байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
623796
5 эможи

зочин
2021-02-20 21:40
муу орк бас лагд унах нь ээээ
ЭРКА
2021-02-20 18:24
Энэ АРИУКА БИЧИГ ҮСЭГ Ч МЭДДЭГ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ГАР ШД ЭЭ ККК
хүн
2021-02-19 20:28
Ерөнхий сайдаа энэ юу гээч болж байнаа
irgen
2021-02-19 20:26
iim l shan nuhduuddee huurhii
Llmööö
2021-02-19 20:25
Shunal ymnuudiig huuguud yavuulval taarna
Б.Ариун-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up