Орон сууц, сургалтын төлбөрийн татварын тайланг маргаашийг дуустал авна
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгох байсан ч нөхцөл байдлыг харгалзан маргааш буюу хоёрдугаар сарын 19 хүртэл сунгажээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан авч байгаа.
Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХХОАТ-ын тайланг 110 мянган мянган иргэн ирүүлснээс 32 мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа хүргүүлжээ.
/Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
- Хүсэлт
- Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
- Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
- Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
- Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
/Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
- Хүсэлт
- Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
- Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
- Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
- Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх АНХНЫ жилд дараах материалыг бүрдүүлнэ.
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
- Хүсэлт
- Иргэний үнэмлэх, хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
- ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
- Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан
- ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
- Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ДАРААГИЙН жилд дараах материалыг бүрдүүлнэ.
- Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
- Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
- Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
- Хүсэлт
- Иргэний үнэмлэх, хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
- ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар