БАЯНХОНГОР аймгийн хуулийн байгууллагууд НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨ зохион байгуулжээ

2021 оны 2 сарын 18

Баянхонгор аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар, Зөрчлийн эрх бүхий байгууллагуудын дунд Ковид-19 цар тахлын үеийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд дээрх байгууллагуудын удирдах албан тушаалтнууд биечлэн оролцож, бусад албан хаагчдыг цахимаар оролцуулж, коронавируст халдвартай үед эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөс 10 заалт бүхий зөвлөмжийг гарган, оролцогч байгууллагуудад хүргүүлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623749
0 эможи

keyboard_arrow_up