БНХАУ, ОХУ хилээ нээгээгүй байгаа тул оюутнуудыг явуулах боломжгүй байна

2021 оны 2 сарын 18

Гадаад пасспорт ажлын тав хоногт гардаг болно

БНХАУ, ОХУ нь хилээ нээгээгүй байгаа тул гадаадад суралцдаг оюутнуудыг явуулах боломжгүй байна. Ялангуяа БНХАУ-ын хил нь хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй байна. Тус улс цахимаар хичээллэх журмыг боловсруулан хичээлээ эхлүүлсэн байгаа бөгөөд манай улсаас тус улсад суралцдаг оюутнууд мөн цахим хичээлд л хамрагдах боломжтой. 

ОХУ-д суралдцаг 3000 гаруй оюутнууд ч гэсэн энэ зарчмаар суралцах хэрэгтэй. ОХУ хэдий танхимаар хичээлээ эхлүүлсэн ч хилээ нээсэн орнуудаас л оюутнууд хүлээн авч байгаа. Үүнээс гадна ОХУ-д коронавирусийн халдвар өдөрт 5000 гаруйгаар бүртгэгдэж байгаа тул эрсдэл өндөр газарлуу явахгүй байхыг уриалж байна. Нийт оюутнуудад хандаж хэлэхэд ГХЯ-нд өргөдөл олон өгөөд ямар ч үр дүнгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623747
0 эможи

keyboard_arrow_up