СТАТИСТИК: Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 48,5 хувиар буурчээ

2021 оны 2 сарын 18

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг 1789 болж, өмнөх оны мөн үеэс 1685-аар буюу 48.5 хувиар буурчээ. Харин өмнөх сараас 349-өөр буюу 24.2 хувиар өссөн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх сараас өсөхөд:

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 100-гаар
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 88-аар
  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 71-ээр
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 50-иар
  • Залилах гэмт хэрэг 49-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны нэгдүгээр сард улсын дунджаар 8 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буюу 50 хувиар  буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэгдүгээр сард 7.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 936.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 6.5 тэрбум төгрөг буюу 45.8 хувиар буурч, нөхөн төлүүлсэн хохирол 88.5 сая төгрөг буюу 10.4 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 5.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 700 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1.9 мянгаар буюу 26.1 хувиар, баривчлагдсан хүн 274 –өөр буюу 28.1 хувиар  буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623738
0 эможи

keyboard_arrow_up