Автомашины “2222 УАР” дугаар 52 сая төгрөгөөр үнэлэгдэв

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа хоёр дахь өдрөө болж, өглөө 09:00 цагт эхэлсэн дуудлага худалдаанд 10 дугаарыг оролцуулснаас 2222 УАР улсын дугаар 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ. 

Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн дугаарууд:

2222 УАР - 52,650,000
0012 УАР - 16,500,000
1212 УАР - 10,100,000
2112 УАР - 4,700,000
0082 УАР - 4,250,000
2882 УАР - 3,700,000
0052 УАР - 3,000,000
8282 УАР - 2,750,000
5252 УАР - 2,050,000
2552 УАР - 1,400,000

Өнөөдөр дахин 10 дугаарыг 14:00 цагаас дуудлагаар худалдаална. Өчигдөр эхэлсэн дуудлага худалдаа гуравдугаар сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр удаагийн дуудлага худалдаагаар 20 дугаарыг үнэлэн худалдаалж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид дэнчин 50 мянган төгрөг төлж auction.transdep.mn сайтаар оролцдог ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623692
0 эможи

keyboard_arrow_up