УБТЗ удирдлагагүй байна, ЗТХ-ийн сайд Л.Халтар анхааралдаа авна уу
							 2021 оны 2 сарын 16						
						
					
Энэ сарын 12-ны өдөр Айраг өртөөнд ачааны гурван вагон мөргөлдсөн ноцтой осол гарсан. ЗТХЯ-аас хамтарсан баг гаргаж, тус ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тэгвэл энэ ослын талаар УБТЗ-аас ямар нэгэн мэдээлэл өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Харин УБТЗ-ын дарга Ж.Жигжиднямаа гадаадад эмчлүүлж байгаа бөгөөд хэзээ ирэх нь мөн л тодорхойгүй байна. Ингэж бүхэл бүтэн нэг байгууллагыг удирдлагагүй удаан орхиж болох уу. Энэ мэт алдаа дутагдал дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй тул ЗТХ-ийн сайд Л.Халтар энэ байгууллагад анхаарал хандуулна уу.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								623678
								
								
							0 эможи
						Зочин 
2021-02-16 17:14
Энэ чинь бараг хүмүүс гадаадад байгаан бишүү 
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
