Зах, бөөний худалдааны төв болон автобусны буудал зэрэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа

2021 оны 2 сарын 16

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тушаал гарган коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна.

Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх тухай Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэв.

Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэж байна.

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Ажлын албанд үүрэг болгов. Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа.

Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623676
0 эможи

keyboard_arrow_up