Өрхийн нэг хүнийхээ шинжилгээний бичгийг үзүүлээд ажилдаа явж болно
2021 оны 2 сарын 16
"Нэг хаалга- Нэг шинжилгээ" ажлын хүрээнд өнөөдөр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "PCR шинжилгээ өгсөн өрхийн нэг гишүүн байхад тухайн иргэнтэй нэг өрхөд оршин суудгаа нотлоод хөдөлгөөнд оролцох боломжтой. "Өөрөөр хэлбэл эхнэр нь шинжилгээ өгсөн бол нөхөр нь дахиж өгөхгүй гэсэн үг" гэв. Гол нь хөдөлгөөнд оролцох тухайн иргэн хөл хорионы хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн 14 салбарын 15 хувийн квотод хамрагдаж байгаа хүн байх ёстой" хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623663
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс