Ж.Амгалан: Иргэд автобусаар зорчих гэсэн оролдлого их гаргаж байна. Та бүхэн аль болох хэд хоног тэсээрэй
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр " Улаанбаатарчууд хязгаарлалтад нэн хүндэтгэлтэй хандаж байгаад Цагдаагийн байгууллага талархаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнийг хязгаарлах, иргэдийн болоод авто тээврийн хөдөлгөөн хязгаарлах нь ач холбогдолтой байсныг А.Амбасэлмаа дарга хэлж байна. Хавьтлуудын тоо буурч байна.
Төрийн байгууллагуудыг 5 хүртэл хувь болгож ажиллуулахаар болсон. Бүх төрийн яам, агентлагууд дотроо зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэй байна.
Мобиком, Юнител зэрэг компаниуд болон эмийн сангууд мөн дотроо зохион байгуулалтад орох хэрэгтэй.
Иргэд автобусааар зорчих хандлага их байна. Хүнсний үйлдвэрүүд, худалдааны газрууд сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ байгууллагуудад халдвар гараад хаагдвал алдагдал хүлээж, иргэд хүсний хомсдолд орох эрсдэлтэй. Тиймээс дор бүрнээ анхаарах хэрэгтэй.
Зарим хүмүүс PCR өгчихсөн л бол явж болно гэж ойлгоод байна. Үгүй. Онцын шаардлагагүй бол гадуур явахгүй. Нийтийн тээврээр ялангуяа ахмад настнууд зорчих гэж оролдож байна. Та бүхэн аль болох хэд хоног тэсээрэй." гэлээ.