СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүү айлын гэрээс хулгай хийгээд зугтахдаа өөрийгөө шатаан амиа егүүтгэжээ
							 2021 оны 2 сарын 15						
						
					
Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ нэг иргэн хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж нас барсан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авчээ.
Тус сумын харьяат 17 настай, эрэгтэй М нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж улмаар мотоциклоор зугтаж яваад өөрийгээ шатаасан хэмээн тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч мэдээлжээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 04:10 цагт Дуут сумын чиглэлд явсан бөгөөд 06:10 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
1
							
								
								
1
								
								623609
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
