Засгийн газрын нэр хүндийг ковидоос хамгаалах “Эрсдэлийн Мэдээллийн Хороо“-г Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нар удирдана
Монгол Улсын Засгийн газар дэргэдээ "Эрсдэлийн Мэдээллийн Хороо" байгуулан ажиллаж эхэлжээ.
Тус хорооны даргаар Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа аж.
"Эрсдэлийн мэдээллийн хороо" байгуулагдсан нь иргэдэд хүрэх мэдээ мэдээлэлд хяналт тогтоох, мэдээллийн нууцын сан бий болгох зорилготой хэмээн үзэж буй асуудал нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Өөрөөр хэлбэл цар тахлын мэдээг иргэдэд хүргэх, иргэдэд хүргэж болохгүй гэж хоёр ангилан Засгийн газрын нэр хүндийг өсгөх мэдээ мэдээллийг л хүргэх ажлыг эхлүүлсэн гэх яриа газар аваад байна.
Тэгвэл энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн албан ёсны цахим хуудсаараа "Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдэх, цензурдүүлэх ямар ч боломжгүй юм. Харин эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Буруу, ойлгомжгүй мэдээллээс үүдэж иргэд маш ихээр бухимддаг. Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай ч холбоотой байдаг. Ийм үүднээс ЗГ дэргэдээ "Эрсдэлийн Мэдээллийн Хороо" байгуулан ажиллаж байна. Уг хороог олон улсад Risk Communication and Community Engagement (RCCE) гэдэг бөгөөд ДЭМБ-с арга зүйн зөвлөмж гаргасан байдаг" гэх тайлбар өгчээ.
ДЭМБ-аас гаргасан арга зүйн зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.