Хөл хорионы хоёр дахь өдөр буюу өчигдөр 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ
							 2021 оны 2 сарын 13						
						
					
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.
Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр харвал: Хөл хорионы хоёр дахь өдөр
- Сонгинохайрхан- 9,343,
 - Баянзүрх- 9,301
 - Баянгол- 7,701
 - Сүхбаатар- 2,968
 - Хан-Уул- 3,515
 - Чингэлтэй дүүрэг- 3,224
 - Багануур- 14
 - Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.
 

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авахаар байгаа юм.
Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								623555
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
