Хувийн орон сууцны конторуудын хариуцлагагүй үйлдлээс болж турба задарчээ
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод шинэ хотхон, таун, орон сууцнууд ихээр ашиглалтад орсон. Гэвч эдгээр орон сууцны конторууд нь хувийн компаниудын эзэмшилд байдаг бөгөөд өндөр төлбөр авдаг боловч хариуцлагагүй үйлдлээсээ болж оршин суугчдаа удаа дараа чирэгдүүлсээр байна.
Тухайлбал, өчигдөр буюу Битүүний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны 340 айлын “Аптаун Вилла” хотхоны труба хагарч, оршин суугчид ямар ч ундны усгүй өдөржин болсон. Асуудлыг шалгаж үзэхэд усны даралт ирэх үед тухайн хотхоны контор нь трубагаа хаасан байснаас үүдэн ийнхүү осол гаргасан аж. Мэргэжлийн инженер техникийн багийн үзлэгээр хувийн орон сууцны конторуудын хайхрамжгүй алдаанаас болж гэмтэл гарсан нь тогтоогдсон аж.
Түүнчлэн Зайсангийн “Энглиш Гардэн” хотхоны труба нь мөн задарч, СӨХ-өөс нь шуурхай хариу арга хэмжээ авалгүй оршин суугчидаа хохироосон асуудлууд гарав. Эдгээр хотхонуудын сангийн асуудлыг хувийн аж ахуйн нэгжүүд болон СӨХ нь хариуцдаг ба сар бүрөндөр төлбөр төлдөг байна. Гэвч хувийн орон сууцнуудын контор, СӨХ-үүд мэргэжлийн инженерын баг муутай, нийтийн аюулгүй байдлыг муу хангасан байгаа нь дээрх гэмтлүүдээс илэрчээ.
Мөн Баянзүрх дүүргийн Саруул хороололд гэмтэл гарч оршин суугчид усгүй сар шинээ угтаж байна. Уг асуудлыг тухайн хувиараа үйл ажиллагаа явуулдаг контоорт нь шуурхай шийдвэрлэхийг иргэд шаардсан боловч хүн хүч муутай, мэргэжлийн инженер тогтмол ажилдаггүйн улмаас гэмтлийг шуурхай засварлахад цаг алдаж байгаагаа хэлжээ.
Энэ мэт хувийн орон сууцны конторууд болон СӨХ-үүд иргэдээ хохироосоор л байна ...Сард байрны лизингийн хэмжээний өндөр төлбөрийг хувийн орон сууцны СӨХ-үүд авдаг атлаа яагаад энэ мэт оршин суугчдаа хохироосоор байна вэ?!