Баянхошуунд зам тээврийн томоохон осол гарч, 10 гаруй машин мөргөлджээ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

Сонгинохайрхан хайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны Хөтөл орчимд арав гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, том оврын авто машин осол гарган, нэг дор 10 гаруй автомашин осолд өртсөн байна.

Ослын газарт Тээврийн цагдаагийн алба ажиллаж байгаа бөгөөд одоогоор хэдэн машин мөргөлдсөн талаар албаны мэдээллийг өгөөгүй байна.

Бидэнд байгаа мэдээллээр том оврын гурван автомашин болон суудлын тэрэг уг осолд өртсөн аж. Гэмтсэн иргэдийг яаралтай түргэн тусламжаар эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623497
0 эможи

keyboard_arrow_up