Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон МОНГОЛ БҮСГҮЙ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

“Дэлхийн банкир” хэмээн Business.mn сэтгүүлээс онцолж байсан Лувсандоржийн Дулмаазул Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Тэрбээр энэ оноос эхлэн Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөгөө өгч тайлагнах өндөр үүрэг хүлээж байна. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт бөгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллахаар болжээ.

Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэн үргэлжлүүлэн Оксформдын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан нэгэн.

Сүүлд Монголдоо сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан. Олон улсын банкинд ОХУ, Зүүн Европыг хариуцан ажиллаж эхлэхэд мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна орос, чех хэлний мэдлэг нь давуу тал болсон тухай бидэнд ярьж байлаа. Хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг банк биш, олон том банк хамтарсан буюу синдикат зээл олгох маягаар санхүүжилтийг шийддэг. Дэлхий дахинд ийм зээл олгох чадалтай 10 орчим банк байдгаас SMBC нь сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын мега төслүүдэд идэвхитэй санхүүжилт олгоод буй.

2010 оны эхээр Дулмаазул монголын хэд хэдэн том компанитай SMBC банкыг холбож өгч, улмаар тус банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээж байжээ. Тухайн үед Moody’s болон Standart and Poor’s зэрэг зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зэрэглэлийг бууруулж байхад SMBC банк “Монголд ирээдүй бий” гэж дүгнэлт хийж байсныг тэрбээр манай сэтгүүлд ярьж байлаа.

Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ.  Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс  EuromoneyProject Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ. 

Эх сурвалж: business.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623491
59 эможи

Zochin
2021-02-15 09:12
Bayar hurgii iim mundag humuusee gadagsh ni sldaj bhaar zadgiin gazartaa saidaar sjilluulj boloh bish uu
Цэрэндулам
2021-02-12 07:51
Бахархаж байна. Энэ сайхан оюуны болоод ажлын ур чавараа дэлхийд үнэлүүлэж байна залуусаа улсдаа үнэлэмжгүй байгаа нь даан ч харамсалтай
Зочин
2021-02-11 19:04
Мундаг байна. Амжилт хүсьэ
Зочин
2021-02-11 11:54
Бахархаж байна. Амжилт хүсье.
Зочин
2021-02-11 10:50
Агуу эмэгтэй юмаа амжилт
Зочин
2021-02-11 09:19
Туршлага суугаад Монголдоо ирж ажиллах байх өө
Murun Togmidton
2021-02-10 22:39
Ёстой мундаг юмаа.Бахархаж байна
зочин
2021-02-10 16:26
Бодлогоор ийм томилолт .тэнд терсен янз бvрийн хvмvvc байгаа Ангилийн шинэ vе ямар бэ? НоngKong -д Очижоод Ангилийн тухай бодохоор их Сонин санагдана
Судлаач Зочин
2021-02-10 14:17
Энэ Vнэн бол Танграга ергех байхдаа Хатан хаанд :; доллар дээр байдаг гурвалжин Ангилд тев нь байгаа даа
keyboard_arrow_up