СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүнд даацын машины араас мөргөж амиа алдлаа
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урд шөнө буюу хоёрдугаар сарын 10-ны 01:22 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д буюу хуучнаар цагаан хаалганы орчимд ослын тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй хүнд даацын автомашин зогсоосон байсныг мөргөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг авчээ.
Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж иргэн Э /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Ослын тэмдэглэгээ тавиагүй зам дээр орхисон машины талаар иргэд фэйсбүүк хуудсандаа 12,05 цагийн орчимд сэрэмжлүүлж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед ямар ч ослын тэмдэглэгээгүй хүнд даацын машин тавьсан байсныг анхааруулж байжээ.