Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгоно
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хугацааг наашлуулан хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
Харин Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгож эхлээд байгаа юм.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна. Иргэд Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс авах боломжтой.
Эх сурвалж: ХНХЯ