Сар шинийн өдрүүдэд ЗОЛГОЛТ хийсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр ТОРГОНО
Сар шинийн өдрүүдэд буюу 2021 оны 02-р сарын 11-нээс 02-р сарын 23-ны өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд Засгийн газар, ЭМЯ, УОК-оос "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж, бүх өрхийг коронавирусийн шинжилгээнд хамруулна.
Хөл хорионы үед нийслэлийн иргэдийн хөл хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж, иргэд зөвхөн өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, эмнэлэг, эмийн сан орох, хүнсээ цуглуулах, түлш, ус авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Харин гэмтэл, мэс засал, хавдар, диалазийн эмчилгээнд ордог өвчтөнүүд шаардагдах бичиг баримтыг үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах юм.
Түүнчлэн иргэд аав, ээж, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, иргэнийг 500.000, ААН, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг.