Эрүүгийн 523 хэргийг шалгаж байна
2021 оны 2 сарын 09
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 91 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 541 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас одоогоор 523 хэрэг шалгагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623441
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс