Яруу найрагч Д.Галсансүхэд 3 жил 3 сар хорих ял оноолоо

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Яруу найрагч Д.Галсансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

Өнгөрсөн зургадугаар сард Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин, онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623429
0 эможи

keyboard_arrow_up