Нийслэлд байгаа Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 5-9-ний өдрүүдэд татан авна
Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоохоор болсон.
Үүнтэй холбогдуулан УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нийслэлд очоод хязгаарлалтын дэглэмд орсон Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 5-9-ний өдрүүдэд татан авахаар болсон талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Бүртгэлийг цахимаар, эсвэл орон нутагт байгаа төлөөний хүнээ явуулж бүртгүүлж болох аж. Хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэдийн нэрсийг Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлэх юм байна.
Тус аймагт ирэх иргэд Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө 48 цагийн дотор PCR-ын шинжилгээ хийлгэсэн байх ёстой аж.