“Амгалан“ амаржих газарт ГОЛОМТ БҮРТГЭГДЭЖ, хоёр хүнээс халдвар илэрчээ
2021 оны 2 сарын 04
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Сүүлийн 24 цагт 16,960 хүнд шинжилгээ хийж халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 31 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна.
Мөн Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ. Үүнд:
- "Монгол шир" үйлдвэртэй холбоотой голомт үүссэн. Тус үйлдвэрийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд нийт 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн.
- Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмэгтэй байна. " гэлээ.
Түүнчлэн "Өнгөрсөн хоногт зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт 479 хүн эмчлэгдэж байна. Тэднээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэж ярилаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
2
623325
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс