Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 11-нээс өмнө буцаана
2021 оны 2 сарын 04
Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгааг энэ сарын 11-нээс өмнө буцаах ажлыг зохион байгуулна гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Тэрбээр "Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс PCR шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ" гэж мэдэгдлээ.
Улаанбаатараас орон нутагт очсон иргэдийг долоо хоног гэрийн тусгаарлалт байлгах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623320
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс