ДХИС олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ

2021 оны 2 сарын 04

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН  УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын уртын хугацааны хөгжлийн бодлогын “Хүний хөгжил” бүлгийн хоёрдугаар зорилгыг “...улс орны суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэх”-ээр тодорхойлсон.
Энэхүү зорилгын хүрэх үр дүнг “... хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоо болон олон талт түншлэл бэхэжсэн байх”; “... сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлсэн байх”; “олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болох”; “- олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байх”; “боловсролын засаглал, удирдлагын тогтолцоог тодорхой болгож, тасралтгүй сайжрах хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байх”-аар тогтоосон.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хоёрдугаар бүлэгт “боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулж, соёлыг бий болгох” ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.3.2-т “...Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх замаар нэмэгдүүлж, сургалтын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан байна.
Иймд Их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо) стандартуудыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд их сургуулийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомж, дүрэм, журам болон үйл ажиллагааны баримт бичгүүдэд гарааны оношилгоо хийгдсэний үндсэн дээр нарийвчилсан төлөвлөгөөг батлуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Тус стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах удирдлагын баг, нэвтрүүлэх дэд ажлын хэсгийг байгуулан 3 удаагийн модуль сургалт, зөрүүгийн шинжилгээний үр дүнгийн тайлан хэлэлцэх цахим уулзалтад ажлын хэсгийн гишүүд 100 хувь оролцсон. Мөн хууль тогтоомж, эрх зүйн актын нийцлийн үнэлгээ хийх, процессын зураглал гаргахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623318
0 эможи

keyboard_arrow_up