Орон нутагт хөл хорио тогтоохгүй ч, Цагаан сар тэмдэглэхгүй

2021 оны 2 сарын 04

Arslan.mn

Улсын Онцгой комисс өчигдөр /2021.02.03/ хуралдлаа.

Улсын Онцгой комисс өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатарт тогтоох хатуу хөл хориог энэ сарын 11-ний өдрийн ирэх долоо хоногийн пүрэв гарагийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоног тогтоох шийдвэрийг гаргалаа.

Энэ үеэр С.Амарсайхан "Бүх нийтийн бэлэн байдлын үед зөвшөөрсөн салбарын ажилтан, албан хаагчдын ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Өмнө нь QR кодтой холбоотой олон асуудал гарч байсан. Давхар хяналтыг чангатгана. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон ч орон нутагт хөл хорио тогтоохгүй. Гэхдээ Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай тогтоол орон нутагт мөн үйлчилнэ. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623308
0 эможи

han
2021-02-04 09:31
negent hol horio togtooj baiga yum bol hot geltgui uls niiteer ni hol horoigoo togtoogooch oron nutguudad ovchin garsanch bolno geed baiga yumu yag oron nutgiin irged tsagaan sar temdeglehgui ail hesehgui baij haragdaach dandaa gargasan shiid ni buruu baihiin
keyboard_arrow_up