Э.БАТТӨР: 620 орчим хичээлийг цахимаар зохион байгуулж байна

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

“Бүх нийтийн хорио цээрийн дэглэм” тогтоосонтой холбогдуулан Дотоод  хэргийн их сургуулийн бүх төрлийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Мөн улирлын болон явцын шалгалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байгаа юм. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын албаны цахим сургалт  хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Баттөрөөс тодрууллаа.

-Монгол улсын Засгийн газрын тогтоол гарч  “Бүх нийтийн хөл хорио” тогтоосонтой  холбоотойгоор энэ хичээлийн жилийн сургалт, шалгалт, шүүлгүүдийг цахимаар зохион байгуулж байна.  Энэ бүхнийг сургалтын ямар программ ашиглаж, хэрхэн зохион байгуулсан бэ?

-Манай  Дотоод хэргийн их сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэвтрүүлсэн  Х Cloud  сургалтын  программыг хэрэглэж байсан бол 2020 оны хичээлийн жилээс Emind программыг ашиглаж байна.  Emind программыг ашигласнаар  багш нарын байршуулсан бүхийл хичээл, дата мэдээлэл бааз нь сургуулийн сервэр дээр байршиж, сонсогч суралцагч нар цаг хугацаа, оройн зайд баригдахгүйгээр хичээлээ үзэж судлах, суралцах боломжоор хангагдсан. Мөн бусад сургуулиудад нийтлэг ашиглаж байгаа Zoom аппликейшн, google class  зэрэг программуудтай ажиллагааны хувьд төстэй цахим сургалтын хэлбэрийг  ашиглах  боломж бүрдүүлж 2021 оны 02 дугаар сарын 10 ны өдрөөс програмын тус хэсгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

-Нийтдээ хэдэн хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж байна вэ?

-Нийтдээ үндсэн 13 хөтөлбөрийн  давхардсан тоогоор 600  гаруй  хичээлийг  цахимаар явуулж байна. Үүн дээр 1 дүгээр улирлын явцын болон улиралын шалгалт шүүлгүүдийг Emind программаа ашиглаж авсан. Үүн дээр тeстийн хэлбэрээс гадна хэд хэдэн төрлөөр шалгалтыг  зохион байгуулсан. Одоогийн байдлаар нийтдээ 241 удаагийн шалгалтыг зохион байгуулсан.  Үүнд сэдвийн шүүлэг, улирлын  шалгалтууд, түр сургалтын болон төгсөлтийн шалгалтууд багтсан байгаа.

-Нийтдээ хэдэн суралцагч энэ программыг ашиглаж байна вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 2100 гаруй сонсогч суралцагч нар хамрагдаж байна. 2021  оны 02 дугаар сарын 1 нээс бусад курс, дамжааныхан үргэлжилээд хамрагдана.  Цахим сургалтын давуу тал нь  суралцагч заавал танхимд ирж суралцан, цар тахлын халдвар нэмэгдэж байгаа энэ цаг үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр сургалтыг зохион байгуулах суралцах боломжтой.

Мөн манай сургуулийн суралцагч нарын багагүй хувийг практик дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар эзэлдэг. Иймээс ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хичээлээ үзэж, судлах бүрэн боломжтой. Бичгээр өгөх боломжгүй заавал  биеэр  хийж гүйцэтгэх хичээл, шалгалтуудын хувьд Emind програм ашиглаад,  багштайгаа шууд дүрсээ харж үзүүлэх  боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой.

2020-2021 оын хичээлийн жилийн хоёрдугаар улиралд өдрийн ангийн 56, эчнээ 10, нийт 66 дамжаанд 1282 багц цагийн хичээл сургалтыг Emind программаар явуулахаар төлөвлөөд байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623297
1 эможи

Зочин
2021-02-03 23:54
Kue odoo tgd ene kun ene surguuliin tsahim surgaltiig bazdag ymaa daa
keyboard_arrow_up