Б.Бат-Эрдэнэ: Цахим орчинд дур мэдэн азтан шалгаруулвал эрүүгийн хариуцлага хүлээнэ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим сугалааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Азтан шалгаруулах болон сугалаа явуулахын тулд албан ёсны зөвшөөрөл авах шаардлагатай. Зөвшөөрөл авахын тулд татвар төлдөг. Түүнчлэн мөрийтэй тоглоомыг зохион байгуулагч болон оролцогч хоёулаа ялтай. Хамтран үйлдэж байгаа хэрэг гэж үздэг. 

Нэг хүнд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй машин өгөхийн тулд олон хүнээс 60 гаруй сая төгрөг цуглуулаад машиныг нь хонжворт өгөх тохиолдол гарч байна. Хэрвээ хууль дүрмийн дагуу явагдаж байгаа бол асуудалгүй. Харин дур мэдэн санаачлаад ийм зүйл хийж байгаа нь эрүүгийн хариуцлагад хүртэл татагдахаар тусдаа гэмт хэрэг" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623295
1 эможи

en
2021-02-03 21:01
ene duuchin nertei ynhan anu yagaaad zvgeeer baina
keyboard_arrow_up