ТҮҮХ: Эрдэнэт хороо хот болов

2021 оны 2 сарын 03

1975 оны 2 дугаар сарын 03-нд Булган аймгийн Эрдэнэт хороонд хэсгийн прокурорын газар нээв.

Эрдэнэтийн уурхай, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулах бүтээн байгуулалт 1973-1981 оны хооронд үргэлжилсэн. Улс орны өнцөг булан бүрээс залуучууд Эрдэнэтийг зорьж, бүтээн байгуулалтад олноороо гар бие оролцсон тул 1975 оны 2 дугаар сард хороо болгон өөрчлөн байгуулжээ. Удалгүй 10 сарын дараа орон нутгийн захиргааны нэгжийг хот болгон өргөтгөх зарлигийг АИХ-ын Тэргүүлэгчид гаргасан байна. Эрдэнэт хорооны прокурорын газар анх прокурор, мөрдөн байцаагч, нарийн бичгийн дарга гэсэн орон тоотой батлагдаж хэсгийн прокуророор М.Найдан, мөрдөн байцаагчаар Д.Батсайхан нар томилогдон ажиллажээ. Эрдэнэт хорооны хэсгийн прокурорын газрыг хотын прокурорын газар болгох бэлтгэл ажил он солигдохтой зэрэгцэн эхлэв.

Улмаар 1976 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэт хорооны хэсгийн прокурорын газрыг Эрдэнэт хотын прокурорын газар болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Зүүн гар талаас: Эрдэнэт хорооны анхны прокурор М.Найдан, мөрдөгч н.Чимэддамба, УЕП-ын орлогч Г.Иш, Эрдэнэт хотын прокурор С.Пүрэв, А.Ринчин, 1977 он

ХЭСГИЙН ПРОКУРОР ХОТЫНХ БОЛОВ

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэтийг улсын зэрэгтэй хот болгосонтой холбогдуулан хэсгийн прокурорыг Булган аймгийн прокурорын газрын харьяанаас гаргаж, хотын прокурор болгон өргөтгөх бэлтгэл ажил дөрвөн сарын турш үргэлжилж 4 дүгээр сарын 8-наас Эрдэнэт хотын прокурорын газар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус прокурорын газрыг прокурор 1, орлогч прокурор 1, туслах прокурор 2, хэсгийн прокурор 1, чухал хэргийн мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга, бичээч, цэвэрлэгч гэсэн орон тоотой баталжээ.

Эх сурвалж: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧООН (1930-2020) номоос

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623292
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up