БНӨСУ-д цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх алба хаагчийг хүлээн авч уулзлаа

2021 оны 2 сарын 02

Arslan.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд Найрамдах Судан Улсын дундын бүс /Абей/ дэх Энхийг дэмжих ажиллагаа /UNISFA/-ны Цагдаагийн албанд цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх Тусгай ажиллагааны газрын Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир өнөөдөр /2021.01.29/ хүлээн авч уулзан Монгол Улсын далбаа, дурсгалын зүйлс гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас уг ажиллагаанд оролцож буй анхны алба хаагч юм.

Энх тайвныг сахиулах ариун үйлсэд нь амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623261
0 эможи

keyboard_arrow_up