“Жагсаалд оролцсон хоёр сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй“
2021 оны 1 сарын 26
Өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаж байсан иргэдээс сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Төв талбайд олон хүн хамарсан цуглаан болох явцад эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, илт амьсгалын замын халдварын шинжтэй, халуунтай хоёр тохиолдол байна гэсэн мэдээлэл ирсний дагуу Шуурхай хариу арга хэмжээний баг очиж, хоёр хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Тухайн хоёр хүнээс урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй." гэлээ.
Эрсдэл ийм өндөр байгаа тул иргэд бие биедээ, үйлчилгээний газарт очихдоо өндөр шаардлага тавих хэрэгтэй. Олон нийтийн цуглаан, жагсаал зэрэгт очихгүй байхыг анхааруулж байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623076
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс