ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлэхээр болжээ

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэх болохыг тус газраас мэдээллээ.

Тодруулбал, тус газраа нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв,  ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг хийсэн.  Эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд  шууд дамжуулж олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2,3 дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байжээ.

Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийжээ. Шалгалтын дүн энэ долоо хоногт нэгтгэгдэн эцэслэгдэх бөгөөд үүний дараа Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлж, мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623025
0 эможи

Иргэний үг
2021-01-25 16:28
ТТэр чинь харин олны сайшаалыг хүртсэн сайн ажил болж олны итгэл сэтгэлийг сэргээнэ шүү.
Иргэний үг
2021-01-25 16:28
ТТэр чинь харин олны сайшаалыг хүртсэн сайн ажил болж олны итгэл сэтгэлийг сэргээнэ шүү.
keyboard_arrow_up