Орцны цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

2021 оны 1 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны наймдугаар давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 01:36 цагт /02:43 цагт/ Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулган Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623017
0 эможи

keyboard_arrow_up