ТЦА: Хулгайгаар зорчсон 107 иргэнийг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан

2021 оны 1 сарын 20

Arslan.mn

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат: 

-Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн 19-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хот руу нийт 14161 тээврийн хэрэгслээр 27467 иргэн нэвтэрч,  17161 тээврийн хэрэгсэл, 34561 иргэн гарсан. Эдгээр зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллахад зөрчил илрээгүй. 

Харин иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, хулгайгаар орон нутаг руу явах, оруулж ирэх үйлдлийг удаа дарааллан гаргаж байна. Нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн зорчсоныг илрүүлж шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 хүнийг гэрийн ажиглалтад авсан. 

Хяналтын цэгт нэг ээлжид  Цагдаагийн байгууллагын 22 автомашинтай 40 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Зарим төмөр замын нүхэн гарц, хот тойрсон товчоодын замуудыг хааж, хяналт тавьж байна. Тиймээс иргэд та бүхний хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622931
0 эможи

keyboard_arrow_up