Амаржсан эхийг зориулалтын дагуу зөөвөрлөөгүй эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно

2021 оны 1 сарын 20

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал коронавирусийн халдвартай нь батлагдсан эхийг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлсэн үйл явцын талаар мэдээлэл өглөө.

"Монгол улсын хэмжээнд 4459 эрүүл мэндийн байгууллага үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүх эрүүл мэндийн байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих, өвчтөнийг эмнэлэг хооронд яаж шилжүүлэх талаар журмаа шинэчилж хүргүүлсэн. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 5-нд тушаал гаргаж, эрүүл мэндийн бүх байгууллагыг Өндөржүүлсэн бэлэн байдлаас зэрэглэл ахиулж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлэг эрүүл мэндийн байгуллагууд дотоод халдварын дэглэмээ чангатгасан байдлаар ажиллаж байна. Энэ хугацаанд ЭМЯ эрүүл мэндийн бүх байгууллагатай 4-5 удаа цахим хурал зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна.

Өчигдөр "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлоод, тусгаарлах өрөөнд оруулаад, хувцсыг нь өмсүүлээд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэдэг сайдын тушаалыг мөрдөхгүй, төрсөн эхэд гадуур хувцас өмсгөлгүй, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Энэ эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх, тусгаарлах дүрэм журмыг зөрчиж ажилласан гэж үзэж байгаа.

Нэгдүгээр төрөх тусгаарлах өрөөтэй. Халдвар гарсан тохиолдолд тусгаарлах стандартын өрөө бий. Тухайн эхийг тусгаарлах өрөөнд байхад дулаан хувцас өмсгөөд гаргах ёстой. Энд шилжүүлж байгаа болон авч байгаа эмнэлэг тун хариуцлагагүй хандсан байна. Энэ үйл явдалд бид харамсаж байна. ЭМЯ-ны зүгээс тухайн эмэгтэй болон гэр бүлээс нь уучлал гуйж байна.

"Өргөө" амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон "Өргөө" амаржих газрын удирдлагад хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн.

ХӨСҮТ-ийн хүлээж авсан эмч ажилчдыг сэтгэлгүй гэхээс өөрөөр хэлэх аргагүй байдал үүсгэж, эхийг хүйтэнд зөөвөрлөсөн байна. ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд хуулийн хүрээнд шууд хариуцлага тооцох үйл ажиллагааг хийнэ" гэв.

 

Өргөө амаржих газарт 14-ний өдөр ирж эмнэлэгт хэвтсэн иргэний гэр бүлийнхэн өчигдөр л халдвар авсан иргэний ойрын хавьтал гэдгээ мэдэж бид тусгаарласан. Эмнэлэгт хэвтэж байсан бүх иргэдээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна." хэмээлээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622921
0 эможи

keyboard_arrow_up