ПРОКУРОР: Зөрчлийн гаралт нийслэлд 1.1 ДАХИН ӨСЖЭЭ

2021 оны 1 сарын 19

Arslan.mn

Энэ оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 17760 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 68.9 хувиар өссөн бол Нийслэлд 1.1 дахин, орон нутагт 39.7 хувиар тус тус  өссөн дүнтэй байна.

Нийт зөрчлийн хэргийн 98.14  хувийг Цагдаагийн байгууллага, 0.36 хувийг Мэргэжлийн хяналт, 0.14 хувийг Онцгой байдал, 1.36 хувийг нь бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 25 хувиар,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих  18.5  хувиар, Хүний биед халдах зөрчил 6.2 хувиар буурсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 80.9 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1.09 дахин, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 55.9 хувиар, Танхайрах зөрчил 20.4 хувиар тус тус өссөн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 50.7 хувь нь Нийслэлд, 49.3 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Хамгийн өндөр хувьтай өссөн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Чингэлтэй, Баянгол дүүрэг, Өвөрхангай, Дорнод, Завхан аймгуудад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай аймгуудад их гарсан байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар нийт 17197 хүн шийтгүүлсэн нь 75.1 хувиар,  26 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 44.4 хувиар тус тус өсжээ.

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622898
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up