Цайны соёл болон орчин үеийн ЦАЙ ЖИМСНИЙ ТӨГС ХОСЛОЛ
Цай бол бидэнд хүч тамир тэнхээ өгөөд зогсохгүй ураг төрлийг улам ойртуулж нягтруулж, хүмүүсийн учраа ололцох уучлалцах, баяр талархал хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгсэл, дипломат ёс яриа хэлэлцээний соёл төдийгүй эрт дээр үеэс өрнө дорнын торгоны зам цайны замын гол бараа байсан.
Цайны соёл нь цай үйлдвэрлэдэг орнуудын ялангуяа Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад соёлын нэгээхэн хэсэг болон үндэсний онцлог, аж байдлыг илэрхийлдэг. Цайны соёлын түүх дээдсийн амьдралаас үүдэлтэй, дотоод амар амгалан, итгэл, сайн сайхны ёс учрыг хайх эрэл хайгуулын нэгэн арга бөгөөд гүнзгий ёс учиртай нарийн дараалалтай үйл юм. Цай уух соёлыг алс ууланд даяанчлан суудаг лам нар үүсгэсэн домогтой бөгөөд минут бүрийг төлөвлөх завгүй амьдралд дунд биднийг буцаад өөрийн мөн чанарт ойртоход туслах оюун санаа, сэтгэлзүйд асар их таашаал мэдрүүлдэг.
Монголын ард түмэн ч мөн адил цайтай салшгүй холбоотой бөгөөд өдөр тутмын амьдралын хэв маяг яахын аргагүй мөн билээ.
Харин одоо үед хэзээ ч, хаанаас ч аваад уухад тохиромжтой, бидний ажил, цаг завыг хэмнэсэн цай жимсний төгс хослол Ice tea нь нэгэнт зах зээлд томоохон байр суурийг хэдийнээ эзэлсэн юм.
Tasty Ice Tea нь 5 төрлийн буюу ойн жимс, ногоон чавга, хар чавга, тоор, лийр зөгийн бал гэсэн амттай бөгөөд цай жимсний төгс хослол юм.
Чихрийн агууламж багатай амны цангааг төгс тайлах энэхүү цай нь эрүүл мэнд, гоо сайханд чухал ач холбогдолтой байна.
Хар чавганы цай нь амны цангааг дээд зэргээр тайлахаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ийг дэмжиж , даралт бууруулах холестерин багасгах , зүрхний шигдээс болон бусад хорт хавдруудаас сэргийлэх ач тустай.
Лийр зөгийн балтай цай нь арьсыг эрүүл байлгаж , хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж , зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
Ойн жимсний амтлаг амт нь амны цангааг тайлахаас гадна дархлаа сайжруулах , хаван хөөх ач холбогдолтой.