Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ
2021 оны 1 сарын 19
Дуучин Э.Оюумааг бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, Э.Оюумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны нэгдүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622882
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс