Багануур нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайгаа нээв

2021 оны 1 сарын 19

Багануур нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайгаа нээв

Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой комиссоос нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өчигдөр (2021.01.18)-өөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар болжээ. Харин 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон байна.

Цаашид Covid-19-ийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх аж. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тус дүүрэгт  халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч тархалтыг зогсоосон гэж үзжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622874
2 эможи

keyboard_arrow_up