Энэ долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ?

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

2021 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

- Ихэнх нутгаар хүйтний эрч суларна -

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн уулсаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч нийт нутгаар суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 30-35 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622867
1 эможи

keyboard_arrow_up