СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 6 хүн бэртэж, нэг хүний амь нас хохирчээ
Өнгөрсөн амралтын өдөр Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 6 хүн бэртэж, гэмтсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Халзан Хайрхан” гэх газар Toyota Land Cruiser 80 маркийн автомашин шороон замд онхолдож, 59 настай, эмэгтэй амиа алдсан ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 жолоочийг алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав