19, 20-нд Улаанбаатарт байгаа Завханы иргэдийг нутаг буцаана
Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ нэгдүгээр сарын 19-ны Мягмар гариг, мөн сарын 20-ны Лхагва гаригуудад авахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ PCR шинжилгээгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авах юм байна. Уг чиглэлийн автобус нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх юм. Завхан аймгийг зорих иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлэх шаардлагатай.
Харин Улаанбаатар хотоос ирсэн иргэд долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл буцах боломжгүй юм.
Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхаарууллаа.