САЙН МЭДЭЭ: Халдвар авсан 30 хүн эдгэж, дараагийн шатны ажиглалтруу шилжлээ
2021 оны 1 сарын 16
Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 10, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,512 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 592 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 54, хөнгөн 527 байгаа." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622830
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс